Бүжиг анги


Бүжиг анги нь 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг
Д. Нанжидын нэрэмжит Говийн жонон бүжгийн наадмыг жил бүр  амжилттай зохион байгуулдаг. Авъяаслаг чадварлаг хамт олон юм
Ү.Должин. /МУСТА /

Үүрийнтуяа овогтой  Должин
1987оны 01-р сарын 15нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн. 2000-2004 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай арван жилийн сургуульд 4-жил хичээллэсэн. 2009 онд СУИС-н бүжгийн багшийн ангийг төгсөж мөн одоо Өмнөговь аймгийн ХЖТ-ын бүжгийн багшаар ажиллаж байна.2012-онд БСШУЯ-ны жуух бичиг. 2014 онд МУСТА цол тэмдгээр шагнагдсан. Одоо СУИС-ийн бүжгийн сургуульд бүжиг дэглээчээр магистрт сурч байна.
Бямбаахүү овогтой Наранчимэг /МУСТА /
      1983 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. 2001 оны 12 сард театрт орж одоог хүртэл ажиллаж байна.2013 онд МУСТА цол тэмдгээр шагнагдсан.
Хүүхэндүү овогтой Золбаяр /МУСТА /
      1986 оны 05 сарын 07нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. 2004 онд Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн бүжгийн ангийг төгсөж  2004 оноос Өмнөговь аймгийн ХЖТ-т орж одоог хүртэл бүжигчин мэргэжлээр ажиллаж байна. 2014 онд МУСТА цолоор шагнагдсан.
Батжаргал овогтой Ариунтуяа
      1986 оны  04 сарын 04 нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. 2008 оноос хойш Өмнөговь аймгийн ХЖТ-т бүжигчнээр ажиллаж байна.
Эрдэнэбаатар овогтой Ганбаяр
      1989 оны 03 сарын 07нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.2007 онд Ханхонгор сумын  бүжгийн ангийг Б.Аюуш багшийн удирдлаганд төгссөн.2011 онд СУИС-г бүжигчин мэргэжлээр төгссөн. 2013 онд Мандал-Овоо  сумын соёлын төвд бүжгийн багшаар 2016 онд Өмнөговь аймгийн ХЖТ-т бүжигчнээр ажиллаж байна.
Мөнхбаяр овогтой Болор-Эрдэнэ
      1993 оны 05-р сарын 26 нд Өмнөговь аймгийн Мандал- Овоо суманд төрсөн.2009 онд Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн бүжигийн ангийг төгсөж Өмнөговь аймгийн ХЖТ-т бүжигчнээр орсоноос хойш 7 жил ажиллаж байна.
Дорж овогтой Отгонбаяр
     1993 оны 11 сарын 27нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн.2010 онд Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн бүжигийн ангийг төгсөжӨмнөговь аймгийн ХЖТ-т бүжигчнээр орсоноос хойш 6 жил ажиллаж байна.АнХан
Өлзийжаргал овогтой Галиндэв
      1995 оны 08 сарын 14 нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн. 2011 онд Сити дээд сургуулийн кино драмын жүжигчний ангийг төгсөн мөн одоо Өмнөговь аймгийн  ХЖТ-т бүжигчин, жүжигчинээр орон ажиллаж байна.
Мөнхтогтох овогтой Ариунбаяр
      1992 оны 07 сарын 23 нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн.  2014 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн  ХЖТ-т бүжигчнээр ажиллаж байна.
Хосбаяр овогтой Тэмүүжин
    1998 оны 08 сарын 08нд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн. 2015 онд Өмнөговь аймгийн  ХЖТ-т бүжигчнээр орсон. 2016 оноос СУИС-д бүжгийн багшийн эчнээ ангид суралцаж байна.
Мөнхбилэг овогтой Гонгор
   1998 оны 08 сарын 14 нд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн. 2016 онд  Өмнөговь аймгийн ХЖТ-т  бүжигчнээр орон ажиллаж байна.
 Мөнхбат овогтой Амартүвшин
     2000 оны 05 сарын 01 нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.2015 оноос Өмнөговь аймгийн ХЖТ-т бүжигчнээр орон одоог хүртэл ажиллаж байна.

No comments:

Post a Comment