ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТР
ТҮҮХЧИЛСЭН ТАНИЛЦУУЛГА
1.”Үлгэр жишээ улаан гэр” байгуулагдсан нь:
1931 онд Богдхаан уулын аймгаас Дэлгэрхангай, Хоёр Өлзийт, Шанхай уулын хошууд, Цэцэрлэг мандалын аймгаас Говь гурван сайхан уулын хошууг оруулан Өмнөговь аймгийг байгуулж, Зүүн сайхан уулын ар дахь Даланбулаг усыг түшиглүүлэн аймгийн төвийг суурьшуулж Даланзадгай хэмээн нэрийджээ.
Одоогийн Ханхогор сумын нутаг дахь “Таван овоо”-гийн сүм хийдийн цогчин жасын 8 ханатай гэрийг авчирч “Үлгэр жишээ улаан гэр” нэртэйгээр барьж чимэглэн тохижуулж, ухуулга сурталчилгааны ажил, урлагийн тоглолт хийж эхэлснээр манай аймгийн Соёл, урлагийн байгууллагын эхлэл ийнхүү 1931 онд анх тавигджээ.
2. Улаан гэрийн үйчилгээ
Үлгэр жишээ улаан гэрийн хамт олон нь авьяаслаг бусад хүмүүсийн туслалцаатайгаар С.Буяннэмэхийн “Харанхуй засаг” /1931 он/, Пад лам”, “Бээжмн лам”, “Цэнд комиссар” /1934 он/, “Сумъяа Ноён” зэрэг харилцаа дуу, хошин шог үзэгдлүүд, жүжиг зэрэг үзэгдлүүд, жүжиг зэргийг тоглож, легц яриа, олон нийт, ном, сонин уншлага, ардын хурал хийх, даалуу, шатар, даам, шагай, теннис тоглуулах, бөх барилдуулах, биеийн тамирын тэмцээнүүд явуулах, самбар үзүүлэн, жигшүүр бүхий ханын сонин, дуугүй кино-сүүдэр ший, жүжиг гаргах, дуу хөгжим, бикторул/Эгшигт хайрцаг/ сонсгох ажил үйлчилгээ явуулах болжээ.1936 онд аймгйн төвийн үлгэр жишээ улаан гэр 8 сум, 33 багийн 5864 хүнд уран сайхны тоглолт 50 удаа, ардын хурал 47 удаа хийж, ханын сонин 5 удаа, кино 71 удаа, ший жүжиг 54 удаа гаргаж, ном уншлагыг 1140 хүнд,яриа таниулга 578 хүнд, сонин уншлага 451 хүнд хийж, 588 хүнд дуу хөгжим, 1588 хүнд вигторул сонсгож, даалуу тоглоход 533 хүн, шатар тоглоход 5208 хүн, даам тоглоход 185 хүн, шагай тогоход 185 хүн, шагай харв ахад 69 хүн, бөхийн барилдаанд 58 хүн хамрагдаж, биеийн тамирын төрөл бүрийн тэмцээн 5 удаа зохиосон байна.
СОЁЛЫН ОРДОН
Аймгийн АДХГЗ-ны гишүүдийн 1958.04.04-ний 12 дугаар протоколоор МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 14/23 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн клуб, киноны салбар 2-ыг нэгтгэн “Соёлын ордон” болгож даргаар нь Ичинхоролын Эрэнцэнг баталж, 1962 онд соёлын ордны албан бичгийн нүүр, тамганы загвар батлагдан хийгдэж хэрэглэж эхэлжээ.
Соёлын ордны уран бүтээлчид шинэ барилгынхаа нээлтийг барилга хүлээж авсан өдрийнхөө орой Д.Нацагдоржийн цомнол, Б.Дамдинсүрэнгийн хөгжим <<Учиртай гурван толгой>> дууриар хийсэн ба энэ дуурь нь үзэгчдийн хүсэлтээр тэр оройгоо дахин тоглож байжээ.
Соёлын ордонг 1958 онд анх байгуулж, 1959 онд нээлтээ хийж ажиллаж эхлэх үед найруулагч, багш нар 4, жүжигчин 15, дарга, нягтлан бодогч болон аж ахуй үйлчилгээний хүмүүс, кино, уурын зуухны ажилчид, жолооч, механикчид нар нийлээд бүгд 40 орон тоотой ажиллаж эхэлсэн.
“Соёлын ордон” – ны үйчилгээ
“Соёлын ордон” ” – ны хамт олон нь авьяаслаг бусад хүмүүсийн туслалцаатайгаар Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн нарын зохиол “Учиртай гурван толгой” дуурь /1959, 1962, 1964, 1965, 1979 он/. Ч.Лодойдамба “Итгэж болно” жүжиг/1962 он/, Д.Намдаг “Их хурим” жүжиг/1962 он/, Ш.Ёнхор “Ёлын домог”/1965 он/, “Бидэнд юу саад болж байна”/1977, 1978, 1979 он/, “Болоогүй хурим” жүжиг//, Л.Ванган ”Говь гурван сайхан” дуулалт жүжиг /1965,1969 он/, Э.Оюун “Би эндээс явахгүй” жүжиг/1968 он/, Ж.Лодой “Хувьсгал”//, “Сэтгэлийн шуурга”/?/, С.Дашдооров “Бүргэдийн үхэл” жүжиг /1973 он/, Ч.Лодойдамба “Хугараагүй ноён нуруу”/?/, С.Удвал “Мартагдашгүй гурван жил” жүжиг/?/ зэрэг 200 гаруй харилцаа дуу, хошин шог үзэгдлүүд, жүжиг зэрэг үзэгдлүүд, жүжиг зэргийг тоглож, Ерөнхий найруулагчаар СГЗ Ю.Сосорбарам, МУСТА Б.Бадамсамбуу, МУСТА Ц.Банзрагч, МУУГЗ Ц.Загдсүрэн, МУСТА Б.Октябрь, МУГЖ Ч.Дүндгээ, МУГЖ Д.Бэхбат, зураачаар Ж.Буяндэлгэр, Д.Түвшинтөгс, Ц.Шаравдорж, Б.Сугир гэх мэт эгэлгүй хүмүүс ажиллаж байжээ.
Хөгжимт Жүжгийн Театр байгуулагдсан нь:
МАХНамын Улс Төрийн Товчооны 1984.01.26-ны 42 дугаар тогтоол, БНМАУ-ын Соёлын яамны сайдын 1984.12.26-ны 39
4 дүгээр тушаалаар Өмнөговь аймгийн соёлын ордонг Хөгжимт Жүжгийн Театр болгон,1984,12,28-нд <<Говийн ая дуу>> концерт, С.Удвалын <<Мартагдашгүй гурван жил >> жүжгээр нээлтээ хийжээ.
4 дүгээр тушаалаар Өмнөговь аймгийн соёлын ордонг Хөгжимт Жүжгийн Театр болгон,1984,12,28-нд <<Говийн ая дуу>> концерт, С.Удвалын <<Мартагдашгүй гурван жил >> жүжгээр нээлтээ хийжээ.
Ажиллах боловсон хүчин, уран бүтээлчдийн хувьд: Дарга уран сайхны удирдагч, найруулагч, хөгжмийн удирдаач, концерт мейстр, зураач барималчин, нүүр хувиргагч парикчин, оёдолчин, эсгүүрчин, хувцасны эрхлэгч, зохион байгуулагч, кассын нярав, билет шалгагч, хувцас өлгөгч, комендат, сантехникч тус бүр нэг , гэрэлтүүлэгч 2, сахиул тайзны ажилчин тус бүр 3, дуу, хөгжим, бүжгийн багш нар тус бүр 1, жүжигчин 74, бүгд 105 орчим орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлжээ. С.Дашдооров Д.Жанчив “Бүргэдийн үхэл” хөгжимт дуулалт жүжиг, Д.Нацагдорж, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь/?/, Ш.Аюуш, Д.Нанжид “Сэндэр охин”/?/, “Агсал”/?/, “Ёлын домог” /?/бүжгийн жүжиг, Ш.Аюуш, А.Даваа “Ажлын дараа” бүжгийн жүжиг/?/, Д.Намдаг, Г.Бирваа “Их хурим” дуулалт жүжиг/??/, Д.Бямбацэнд, Ш.Аюуш, Б.Аюуш нарын “Уулган шарын домог” /?/“Говь гурван сайхан” дуулалт жүжиг/??/, Л.Ванган, Ч.Чимэд. Л.Мөрдорж “Хөхөө Намжил” дуурь/?/, Б.Төмөртогоо “Царцаа намжил” хүүхдийн жүжиг/?/, бие даасан уран бүтээлийн тоглолт зэрэг 160 гаруй уран бүтээл тайзнаа тавьж байжээ.
Тус театр нь анх байгуулагдахдаа “Хөгжимт драмын театр” 1991 оноос “Хөгжимт жүжгийн театр” гэж нэрлэснээр өнөөг хүрсэн ба харин говийн ард түмний соёлын өв уламжлалд тулгуурлан урын сангийн бодлого явуулж ирснийг үндэслэн аймгийн засаг даргын 1994.09.20-ны 12-р захирамжаар “Өмнөговийн үндэсний театр” гэж нэрлэхээр шийдвэрлэж байсан үе бас бий юм. Манай театр барилгажсан 1974 метр квадрат, бусад эзэмшлийн 2224 метр квадрат, бүгд 4198 метр квадрат талбай бүхий газартай, улсын бүртгэлийн 1559702 тоот гэрчилгээтэй, 559702 тоот регистрийн дугаартай төрийн өмчит, төрийн үйлчилгээний байгууллага юм. Тус театр захиргаа, аж ажуй, найрал дуу, хөгжим анги, бүжиг анги, драм анги гэсэн бүтэцтэй ажиллаж байна. Театрын дэргэд захиргааны зөвлөл Д.Гомбосүрэн /дарга/, уран сайхны зөвлөл Г.Амартүвшин/ерөнхий найруулагч/ байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороо дарга Ч.Амгаланбаатар /дуучин /гэсэн зөвлөлтэй ажиллаж байна.
Эрхэм зорилго: Дорнод монголын ард түмний уламжлалт ёс зан заншлын давтагдашгүй онцлогийг орчин үеийн дэвшилтэт ололтоор баяжуулан хөгжүүлэсэн, Монголын соёл урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, хүн амын оюун санаа, гоо зүйн хэрэгцээг хангахуйц уран бүтээлээр үзэгчдэд үйлчлэхэд оршино.
БИД УРЛАГИЙН ГАЙХАМШИГИЙГ МЭДРҮҮЛНЭ.
No comments:
Post a Comment