Найрал дуу нь 15 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Аймаг орон нутаг сумдуудад зохион байгуулладаг бүх арга хэмжээнд байнга оролцдог. Мэргэжлийн чадварлаг хамт олон юм.
Х.Хатанбаатар/СТА/ |
Хамбай овогтой Хатанбаатар
1960 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн. 1984 онд анх
театрт МУГЖ Ч.Дүндгээ, МУГЗ Ш. Аюуш Ц.Загдсүрэн, МУСТА дууны багш Аюурзана, ард түмний гавьяат О.Бямбаа зэрэг ахмад уран бүтээлчид багш нарын гар
дээр очиж хөгжмийн онол, дуулах арга барил, жүжиглэх ур
чадварт суралцаж, мэргэжлийн хэмээх урлагт өнөөг хүртэл зүтгэж байна. <<Учиртай гурван толгой>>дуурь, Хөхөө Намжил, Бүргэдийн үхэл, Их хурим, хөгжимт драмын багш, Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгыг байгуулалцаж, хөгжмийн багш, найрал дууны багш, Хурд хамтлагийн ахлагч, 2009 оноос тулга рок төвийн багш, 2013 оноос ХТЖ-ын
найрал дууны багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 2008 онд “Нарт тоссон боржигон”,2012 онд “Миний аялгуу” уран бүтээлийн тоглолтоо ард түмэндээ өргөн барьсан. 2013 онд Алтан гадаст одонгоор шагнагдсан.
Бямбаагийн Цэрэн-Очир /МУСТА/
Өмнөговь аймгийн ХЖТ-т 2006 онд дуучнаар орсон. Ажиллахын зэрэгцээ суралцаж 2010 онд МУГЖ О.Ичинхорлоо багшийн удирдлага дор
дуурийн гоцлол дуулаач мэргэжлээр СУИС-ийг
дүүргээд одоог хүртэл ХЖТ-т ажиллаж байна. Театрт орсон цагаасаа аймагтаа бие даасан 6 тоглолт, хамтарсан 3 тоглолт, 2013 онд “Дүүрэн заяатай Монгол” цомгоо гаргаж, Улаанбаатар хотод АСА цирк-д бие даасан анхны тоглолт, 2016 онд “Тэшинхэн жонжуулж явнаа би” CD,DVD хос цомгоо гарган 2дахь уран бүтээлийн тоглолтоо Монгол бөхийн өргөөнд, БНХАУ-н
ӨМӨЗО-ны Альша аймгийн Эзний хошуунд тус тус бие даасан тоглолоо хийсэн.
Шархүүгийн Будсүрэн/СТА/
МУСТА, уртын дуучин.1980 онд
Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн. 1999 оны 10 сард ХЖТ-т ажилд оронодоог хүртэл уртын дуучнаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа уртын дуучин Түмэнжаргал уртын дуудуулах арга барилыг заалгаж дуучин болсон. 2009 онд “Монгол нутгийн үзэсгэлэн” уран бүтээлийн тоглолтоо хийсэн.
Оюунчимэгийн Сарантуяа /СТА/
1983 оны
01 сарын 20 нд Ханхонгор суманд төрсөн.МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн удирдлаганд 1998-2000 онд төгсөөд өнөөг хүртэл 16 дэх
жилдээ ажиллаж байна.2008 онд “Өмнийн цэнхэр говь ”цомоггаргасан. 2009 онд “Уяхан замба тивийн наран” бие даасан, 2011 онд “Шигтгээ гурван аялгуу” хамтарсан, 2013 онд “ Хатан бүүвэй” хамтарсан уран бүтээлийн тоглолтоо ард түмэндээ өргөн барьсан.
Оюунбилэгийн Хосбаяр /МУСТА/
1988 оны
11 сарын 09нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. 2007 онд Баяндалай сумын ЕБДС-г
2007-2009 онд Эрэдэнэт хот УТБ акдеми-г Төрийн удирдлагын менежер 2012-2015 онд СУИС-г МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн удирдлаганд уртын дуучин мэргэжлээр төгссөн. 2009 оноос тус театрт уран бүтээлчээр ажиллаж байна.
Цэцэгдэлгэрийн Балган /МУСТА/
1989 онд
Ханхонгор суманд төрсөн. 2009 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумаас зохион байгуулдаг Говийн одод 2 уралдаант аялан тоглолтонд сум орон нутгаа төлөөлж амжилттай оролцон аймгийн ХЖТ-т
2009 онд урилгаар орж
дуучин болоод одоог хүртэл ажиллаж байна. 2011 онд “Энх мэндийн жаргал”, 2013 онд “Ижийдээ өргөх аялгуу” уран бүтээлийн тоглолтоо тавьсан. “Энх мэндийн жаргал”нэртэй цомгоо гаргасан.
Алтангэрэлийн Алтанзул
1986 онд
Өмнөговь аймгийн Баян-овоо суманд төрсөн. 2005 онд Соёлын дээд сургуулийн Лицей сургуульд дуурийн дуулаачийн ангид Долгормаа багшийн удирдлаган дор сурч төгсөөд 2011 онд ХЖТ-т
орж 2012 онд СУИС-д дуурийн дуулаачийн эчнээ ангид Б.Цэцгээ багшийн удирдлагад дахин сурч байна.
Шийрэвийн Ичинхүү
1985 онд Улаанбаатар хотод төрсөн. 2011 онд
СУИС-д ардын богино дууны ангид МУГЖ Л. Чулуунчимэг багшийн удирдлаган дор
суралцаад 2013
оны 6 сарын 20нд
Өмнөговь аймгийн ХЖТ-т
дуучнаар орсон бөгөөд энэ театртайгаа амьдралын замаа холбон одоог хүртэл ажиллаж байна.
Бүрэнбатын Алгирмаа
1989 оны
05 сарын 26 онд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн. 2007 онд СУИС-ийн
Монгол уртын дуулаачийн ангид МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн удирдлаган дор
суралцаж. 2014 оноос Өмнөговь аймгийн ХЖТ-т
орон уртын дуучнаар ажиллаж байна.
Баатарчулууны Ядамдорж
1992 оны
09 сарын 07нд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн. 2009 онд
Ханхонгор сумын мэргэжлийн сургаллтай сургууль орж
2010 онд төгсөж 2012 оны
1-р сарын 23нд
Өмнөговь аймгийн ХЖТ-т
дуучинаар орж 5 дахь жилдээ ажиллаж байна. 2017 онд /Дуун түрлэгтэй нутаг минь/ уран бүтээлийн тоглолтоо Булган сумын ард иргэддээ өргөн барьсан.
Чулуунтөмөрийн Өнөболд
1989 оны
12 сарын 08нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн.2007-2009 онд Улаанбаатар БХИС-г төгссөн.2012 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн ХЖТ-т дуучнаар ажиллаж байна.
No comments:
Post a Comment